Интернет дэх эрх чөлөөний асуудлыг хөнджээ

img

Гадаад хэргийн дэд сайд Д.Ганхуяг Женев хотноо болж буй НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 25 дугаар чуулганд оролцож байгаа. Уг чуулганы хүрээнд зохиогдсон  “Чөлөөтэй, аюулгүй интернетийг бүгдэд” сэдэвт тусгай хуралдаанд тэрбээр  оролцож байр сууриа илэрхийлжээ  Тусгай хуралдааныг манай улс Эстон, Тунис, Мексик болон “Интернет нийгэмлэг” олон улсын ТББ-тай хамтран зохион байгуулжээ. Тусгай хуралдаанаар интернет дэх эрх чөлөөг хангах, энэ хүрээнд тулгарч буй асуудлуудаар туршлага, санал бодлоо солилцох мөн “Онлайн эрх чөлөө” Эвслийн үйл ажиллагааг танилцуулах зорилготй аж.

Дэд сайд Д.Ганхуяг тус  хуралдаанд интернет дэх хүний эрх, эрх чөлөөний асуудлаарх Монгол Улсын байр суурь, мөн “Онлайн эрх чөлөө” Эвслийн үйл ажиллагаан дахь оролцоогоо идэвхжүүлэх чиглэлээр хийж буй алхмыг танилцуулжээ.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ