Хамтарсан зөвлөгөөн зохион байгуулжээ
Дорноговь аймгийн прокурорын газраас аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны алба хаагч болон шийдвэр гүйцэтгэгч нартай хамтарсан зөвлөгөөн зохион байгуулжээ.
7
Зөвлөгөөний үеэр өнгөрсөн онд Прокурорын байгууллагаас Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын ажлын чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажил, Шийдвэр гүйцэтгэх албанд бичсэн шаардлага болон өгсөн үүргийн биелэлтийг нэг бүрчлэн тооцож, түүний үр дүнгийн талаар мэдээлэл хийж, урьд онд хийгдсэн хамтарсан зөвлөгөөнөөс гаргасан шийдвэрийн биелэлтийг тооцсон байна.
6
Хамтарсан зөвөлгөөнөөс есөн төрлийн шийдвэр гаргаж, 2014 онд хийх ажлыг тодорхойлсон байна. Зөвөлгөөний дараа аймгийн прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны удирдлагуудын хамт цагдан хорих байрны ахуй нөхцөл, үйл ажиллагаатай танилцаж, хоригдсон сэжигтэн, яллагдагч, ялтнуудын санал хүсэлтийг сонсож, хариулт өгчээ.
6
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ