Украинд нийлүүлдэг байгалийн хийн хөнгөлөлтөө зогсоов
ОХУ-ын эрчим хүчний харъяа “Газпром” Украинд үзүүлдэг байгалийн хийн хөнгөлөлтөө цуцалсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ.
Украинд нийлүүлэх байгалийн хийн үнийн хөнгөлөлтийг энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн цуцалж буй талаар тус компанийн удирдлагууд мэдэгджээ.
Ингэснээр, Украины байгалийн хийн нөөц тасалдаж, эдийн засагт нь сөрөг нөлөө үзүүлэх аюултай гэнэ. Дэлхийн нийт газрын тосны 12,6 хувийг ханган нийлүүлдэг, хоёр дахь том үйлдвэрлэгч улс болох Орос нь Европын зах зээлд гэхэд өдөрт таван сая баррель нефть экспортолдог ажээ. Украины хямралтай холбоотойгоор байгалийн хийн экспортоо цуцалж байгаа нь цаашлаад Европт нөлөөлж болзошгүй гэж ажиглагчид үзэж байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ