Орос пуужин туршжээ
ОХУ тив алгасагч пуужин туршсан талаар тус улсын армийн зүгээс мэдэгдлээ. ОХУ Крымд цэрэг оруулсныг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама буруутгаж, “Түрэмгийлсэн үйлдэл” хэмээн тайлбарласны дараа Орос тив алгасагч пуужин туршсан гэж “ВВС” агентлаг мэдээлэв.
ОХУ стратегийн зэвсгийг хорогдуулах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж тив хоорондын баллистик пуужин хөөргөх талаараа АНУ-д урьдчилан мэдэгдсэн гэв. “РС-12М” “Тополь” пуужин хөөргөж байгаа нь Украинд болж байгаа үйл явдалтай холбоогүй гэж ОХУ-аас албан ёсоор мэдэгдлээ. Тив хоорондын баллистик пуужинг Астрахань мужийн “Купустин Яр” талбайгаас хөөргөсөн нь байлдааны бэлэн байдлыг туршиж үзсэн гэжээ. Пуужин Казахстаны “Сары-Шаган” талбай дахь заасан цэгээ оносон гэв.
Пуужин туршсантай холбоотойгоор, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Киевт хийж буй айлчлалынхаа үеэр “Кремль Украиныг эзлэхийг санаархаж байна. Харин В.Путин Украиныг эзлэн түрэмгийлэх ашиг сонирхол байхгүй ч Украин дахь оросууд болон орос хэлээр ярьдаг иргэдийг хамгаалахын тулд цэрэг зэвсгийн хүч ашиглахаас татгалзахгүй нэгэн” гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ