В.Путин: Украины асуудалд барууны зааварлагчид хэрэггүй
ОХУ-ын Ерөнхийлөгч Путин Кремльд сэтгүүлчидтэй уулзаж, Украинд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийжээ.
Тэрбээр “Крымд цэрэг оруулсан нь Украинд амьдарч буй Орос иргэдээ хамгаалах нэг арга байсан. Энэ бол Америкчуудын хэлээд байгаа шиг өдөөн хатгасан явдал огт биш. Мөн Украины шинээр бүрэлдэн тогтсон Засгийн газрыг хууль бус гэдгийг мэдэгдэж байна. Тэдэнд хандаж хэлэхэд, Украинд хэдхэн сарын дараа явагдах Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл Виктор Янукович албан ёсны Ерөнхийлөгчийн байр сууриндаа байх болно. Сэтгүүлч та бүхнийг асуухыг хүсч буй хамгийн чухал асуудал бол Янукович Орост ирсэн шалтгаан. Түүнийг Москвад орогнуулсан нь хүний эрхийг дээдэлсэн алхам. Януковичийг Украинчууд хөнөөхөд бэлэн байсан учраас бид ийм шийдвэр гаргасан. Орос улс болон миний бие Украинтай дайсагналцсан зүйл байхгүй, ах дүү үндэстнүүд учраас гадныхны нөлөөнөөс хамгаалах хэрэгтэй гэж үзсэн учраас Крымд цэрэг нэвтрүүлсэн. Хамгийн чухал нь Украины асуудалд барууны зааварлагчид хэрэггүй. Тэд бол хутган үймүүлэгч нар” гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ