Өнөөдөр Сайн дурынхны өдөр

img

  Жил бүрийн энэ өдөр Амьдралынхаа нэгээхэн мөчийг бусдын төлөө зориулж байдаг Олон улсын сайн дурынхны өдөр билээ. Энэ жилийн хувьд Дэлхий дахинд сайн дурын үйл ажиллагаа ямар төлөв байдалтай байгаа талаар анх удаа дэлхийн тайлан гарч байгаагаар онцлогтой. 10 жилийн өмнө 2001 онд Олон улсын сайн дурынхны жилийн эцэст НҮБ-ын Ерөнхий Ассемблей дээр гишүүн 126 орон сайн дурын үйлс бол хөгжлийн чухал хүчин зүйл юм гэдгийг хүлээн зөвшөөрч тогтоол гаргасан байна. Энэхүү өдрийг тохиолдуулан Монголд сайн дурын үйл ажиллага явуулж буй төрийн, төрийн бус, олон улсын байгууллагууд хамтран тэмдэглэж, янз бүрийн арга хэмжээ зохион байгуулж байна. Энэ өдөр НҮБ-ын Сайн дурын байгууллагын Бонн дахь Төв штабын Азийг хариуцсан газрын дарга Оливер Монгол улсад айлчлан ирж сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. Монголын талаас Монголын сайн дурынхны сүлжээ нийгэмлэгийн дарга Г.Ундрал нар оролцоно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ