“Залуу хүн” цувралын зочноор З.Сарантуяа уригдлаа
Оюутан залууст мэдлэг, мэдээлэл өгсөн, сургамжтай, мөн нийгэмд танигдсан эрхмүүд “Залуу хүн” цуврал лекцийн зочноор оролцдог уламжлалтай. 2014 оны “Залуу хүн” цуврал лекцийн салхийг хагалж “Эзэнт гүрний туульс” номын зохиогч С.Эрдэнэболд оролцсон билээ.
a
Тэгвэл энэ удаагийн зочноор "Хамтын халуун сэтгэл" ТТБ-ын зохицуулагч, хүмүүнлэгийн олон сайхан үйл ажиллагаа зохион байгуулж олны хайр хүндэтгэлийг хүлээсэн Зоригтсайханы Сарантуяа уригдан оролцохоор болсон байна.
a
Аливаа тусыг бага гэж голохгүй халуун сэтгэлээр хийж, залууст үлгэр дууриалал, нийгэмд сайн үйлсийг дэлгэрүүлж байгаа З.Сарантуяа нийгмийн сайн сайхны төлөө залуус бидний оролцоо ямар чухал болох талаар сонирхолтой лекц уншиж залуустай илэн далангүй ярилцах ажээ.
a
“Залуу хүн” цуврал лекц энэ сарын 07-ны өдөр буюу ирэх баасан гаригт МЗХ-ны Залуусын нээлттэй танхимд 17.30 цагаас болох юм
s П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ