“Пёнчан”-ы өвлийн олимпийн галт бамбарыг танилцууллаа
Дөрвөн жилийн дараа Өмнөд Солонгосын “Пёнчан” хотод XXIII өвлийн олимп зохион байгууллагдах билээ. ОХУ-ын нарлаг Сочи хотноо амжилттай зохион байгууллагдсан өвлийн олимпийн хаалтын ажиллагааны дараагаас “Пёнчан” хотын удирдлагууд ихээхэн ач холбогдол өгч буй юм. Учир нь 1998 онд Япон улсад болсон Наганогийн олимпиос хойш Ази тивд 14 жилийн дараа өвлийн олимп зохиогдох гэж байгаа юм. Өнөөдөр тус улсын Ерөнхийлөгч Пак Ын Хэ, “Сочи”-гийн олимпиод амжилттай оролцсон тамирчидаа хүлээн авч уулзаж, “Пёнчан”-ы бэлэгдэл галт бамбарын их загварыг дэлхий нийтэд танилцуулжээ. Энэхүү галт бамбар улаан саарал өнгөөр хосолсон бөгөөд Азийн 10, Европын долоон хот болон Атлантын далайн ёроолд хүрэхээр зорьж байгаа гэнэ.
Ерөнхийлөгч галт бамбарыг олимпийн аварга, мөнгөн медальт уран гулгалтын тамирчин Ким Юу Над гардуулан өгч, “Пёнчан”-ы өвлийн олимпийн нүүр царайгаар сонгож буйгаа энэ үеэр мэдэгджээ. “Сочи”-гийн өвлийн олимпид Өмнөд Солонгосоос 99 тамирчин эх орноо төлөөлөн оролцсон. Тус улсын баг тамирчид 3 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж, 88 орноос 13-т жагссан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ