“Шарын гол” ХК-ийн үнэт цаас 9.81 хувиар өслөө
Монголын Хөрөнгийн бирж дээр өнөөдөр 29 ХК-ийн 72697 ширхэг хувьцаа арилжжээ. Лхагва гарагийн арилжаагаар нийт 88 хэлцэл хийгдсэн бөгөөд нийтдээ 46 сая 395 мянга 993 төгрөгийн үнийн дүнтэй арилжаа явагджээ.
ТОП-20 индекс 16706.29 нэгжид хүрч, 394.08 нэгжээр буюу 2.42 хувиар өсчээ. Энэ өдөр “Дархан хөвөн” ХК 15 хувь, “Шарын гол” ХК 9.81 хувь, “Шивээ-Овоо” ХК 9.24 хувиар тус тус өсч, бусад үнэт цаасны арилжаа хийгдсэн компаниудаа тэргүүлжээ.
Харин “Монгол савхи” ХК 15 хувь, “Бэрх-Уул” ХК 14.93 хувь, “Монинжбар” ХК 14.71 хувиар хувьцааны ханш нь буурсан үзүүлэлттэй гарчээ.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ