Байрны жижүүр машин хулгайлжээ
Энэ хэргийг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн долоодугаар хорооны 41-р байрны жижүүр, Говь-Алтай аймгийн харьяат 26 настай эрэгтэй Б үйлдсэн байна.
Тэрбээр өнгөрсөн шөнө архидан согтуурсан үедээ байрны доод талын гараашнаас иргэн Н /44н.эр/-ийн эзэмшлийн “Nissan Juke” маркын автомашиныг хулгайлан авч явжээ. Уг хэргийг харьяа дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ