Амиа хорлохыг завджээ
Өнгөрөгч шөнө 03:06 цагт “Баянгол дүүргийн 12 дугаар хороо Бичил хорооллын 17 дугаар байрны дээрээс хүн унах гээд байна” гэсэн дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу Аврах шуурхай салбарын тасгийг очиход 27 настай эрэгтэй согтуурсан байдалтай, байшин дээрээс үсрэх гэж байжээ. Түүнийг аварч буулган цагдаагийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ