Австрали украинчуудыг хүлээн авна
Австралийн Засгийн газраас Украины ард иргэдэд түр хугацааны оршин суух зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Тус улсын Гадаад хэргийн сайд Жули Бишопын мэдэгдсэнээр, “Парламент өнөөдрийн шуурхай хуралдаанаараа Украинд үүссэн аюултай нөхцөл байдал намжих хүртэл тус улсын иргэдийг визээ сунгуулж, Австралид түр оршин суухыг зөвшөөрсөн” гэжээ.
Австрали улс нь ОХУ-ыг Украины тусгаар тогтнолд заналхийлэл учруулж байна хэмээн буруутгаж, “Украиныг хоёр хуваахгүй байхыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд сануулсан” байна.
Харин ажиглагчдын зүгээс ОХУ-ын цэргүүд Крымийн бүс нутгийг хяналтдаа байлгаж буй нь дайн гарч болзошгүй нөхцөл байдал бүрдүүлж байна хэмээн үзжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ