Гарал үүслийн гэрчилгээгүй таван адуу нэвтрүүлжээ

img

Малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбоотойгоор нийслэл орчмын товчоодод хяналтын цэгүүд ажиллаж байгаа.

Хяналтын цэгийн ажилтнууд Нисэхийн товчоон дээр Булганы рашаантаас Өлзийт хороо руу гурван адуу, Төв аймгийн Зуунмодоос Партизан руу хоёр адууг тус тус мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээгүй нэвтрүүлсэн гурван иргэнд 90000 төгрөгийн шийтгэвэр ноогдуулсан аж.

Түүнчлэн 155 тээврийн хэрэгсэл, 2679 зорчигчид үзлэг шалгалт хийж, 411 ширхэг сэрэмжлүүлэг тараан, Хэрлэн, Тэрэлжийн уулзвар, Налайх 4-р зөрлөг, Яармагийн постуудад орон нутгаас орж ирсэн нийт 787 тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийжээ. Мөн голомтын бус бүсээс таван толгой адуу, 6.951 тн үхрийн мах, 9.501 тн хонины мах, 1.04 тн адууны мах, 2.2 тн ямааны мах, 0.8 тн тэмээний мах, 2.1 тн гахайн мах, 180000 ширхэг тахианы өндөг, 2500 л сүүг илрүүлэн үзлэг хийж, мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээг үндэслэн нэвтрүүлсэн байна.

Улаанбаатар хот орчмын Хэрлэн, Багахангай, Тэрэлжийн уулзвар, 4 дүгээр зөрлөг, Эмээлт, Яармаг, Баруун туруун, Нисэхийн товчоодод байнгын хяналтын найм, ариутгал халдваргүйжүүлэлтийн дөрөв нийт 12 цэгт Хэв журмын болон Замын цагдаа, Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Мал эмнэлгийн нийт 37 албан хаагч 12 автомашинтайгаар хяналт шалгалтыг явуулж байгаа юм.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

222222:
àäóóãààð ÷èíü ø¿ëõèé äàìæäàã þì õîòûí òýíýã¿¿äýý ìàõ èäõýýñ ººð þì ìýäýõã¿é ìàíòóóíóóä ìèíü
2014-03-06
222222:
àäóóãààð ÷èíü ø¿ëõèé äàìæäàã þì õîòûí òýíýã¿¿äýý ìàõ èäõýýñ ººð þì ìýäýõã¿é ìàíòóóíóóä ìèíü
2014-03-06
hilhcin:
shvlhii orood irsen dee! ulaanbaatart mal hvn ni vnendee yalgagvi boj bn !ene zambaraagvi hariutslaggvi baidal! ih sonsgono doo !30 garui jil ene shvlhii uvchin urdaas orj irj bgaa sh dee!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
2014-03-06
ard b:
aduu shulhiigeer uvchilduggui baij bolno,tegvel chi shulhiitei uhriin mah ideed uzeech durak aa!
2014-03-05
malchln:
manaihan yum xezee yhaardag yhaantai boloh ve yum oilgooch malchida
2014-03-05
mongol :
aduu yamar hamaa bainaa shulhiigeer uvchilduggui amitan
2014-03-05