Ким Чен Ун дахин нэг эрхмийг цаазалсан гэнэ
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун өнгөрсөн оны сүүлчээр хүргэн ах Чан Сун Тэкийг гэр бүлийнхний хамтаар цаазалж, түүний албан тушаал, эрх мэдлийг 25 настай Ким Нам Хэ гэх охин дүүдээ шилжүүлэн өгсөн билээ. Өмнөд Солонгосын “Yonhapnews.co.kr” агентлаг “Хэд хоногийн өмнө Ким Чен Ун Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын удирдах албан тушаал хашиж байсан Чой Рён Хэг ажлаас нь халж, намаас нь хөөсөн. Мөн Чой Рён Хэ өнгөрсөн сарын сүүлчээр төрийн хоригдлуудыг хорьдог “Чагрум” гэх шоронд байцаагдаж байгаад хоёр хоногийн өмнө цаазлуулсан” гэж өчигдөр мэдээлжээ.
1
Ойрын эх сурвалжийн мэдээлж буйгаар “Чой Рён Хэ өнгөрсөн нэгдүгээр сарын 27-нд төрийн өмчийн хэдэн компанийн удирдлагыг халах, сэлэх асуудлаар удирдагч Ким Чен Унтай санал зөрөлдсөнөөс ийнхүү шоронгийн хаалга татсан” гэжээ. Харин Хойд Солонгосын төрийн мэдлийн “KCNA” агентлаг “Чой Рён Хэгийг ажлаас халагдсан нь үнэн боловч, шоронд бус гэрийн хорионд байгаа. Удирдагч Ким Чен Ун түүнийг өөр ажилд тун удахгүй томилохоор болсон” хэмээн мэдээлж, “Yonhapnews.co.kr” агентлагийн мэдээллийг үгүйсгэсэн байна.
“Ройтерс” агентлаг “Чан Сун Тэкийг цаазаар авсны дараа Чой Рён Хэ, Хойд Солонгосын Хөдөлмөрийн намд удирдагчийн дараа бичигддэг томоохон улстөрчийн нэгээр тодорсон” хэмээн мэдээлсэн байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ