Украинд олон улсын ажиглагчид чөлөөтэй нэвтэрнэ

img

Украины гадаад хэргийн сайд асан Петр Порошенко Крымээс бусад Украины бүх нутаг дэвсгэрт олон улсын ажиглагч, шинжээч, сэтгүүлч болон бусад хүмүүс чөлөөтэй зорчиж болно хэмээн мэдэгдсэн тухай “ВВС” агентлаг онцоллоо. Тэрбээр “Бид олон улсын аль ч төлөөлөгчийг хүлээн авахад бэлэн байна. Манай улс Европ дахь Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагатай гэрээ байгуулсан. Энэ гэрээний хүрээнд Украинд олон талын ажиглагч, шинжээчид ажиллах боломжтой боллоо. Крымийн хойгоос гаднах Украины газар нутаг та бүхний өмнө аюулгүй байх болно” хэмээн мэдэгдсэн байна.

Харин дээрх мэдээллийг үгүйсгэж Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Арсения Яценк “Украин улсад тодорхой шаардлага хангасан олон улсын ажиглагчид болон хэвлэл мэдээллийн ажилчдыг хил нэвтрүүлэх болно” гэжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
amerik 10 trillion dollariin urtei. oros 500 terbum dollariin nuutstei. ene mash tom yalgaa shuu. amerik orostoi daitahad hurvel unet tsaasiig ni hudaldaj avah teneg hun delhiigees haigaad olohgui. putiniig uurlaj yarihad amerikiin undsen index navs unaj taivan yarihad undsen index ni sergej baina. orosiin dollariin usult ediin zasgiin asuudal kriimiin derged yu ch bish. orosuud yamar ch hohirol huleehed belen baigaa. harin baruun yamar ch khohirol huleeehed belen uu?
2014-03-06