Юлия Тимошенко: Украинаар далимдуулж ОХУ болон АНУ улс төрийн тоглолт хийж байна
Украины экс Ерөнхий сайд Юлия Тимошенко хоёр хоногийн өмнө “CNN” агентлагт ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.
5
-Урилгыг минь хүлээн авсанд танд баярлалаа. Таны бие сайн биз дээ?
-Баярлалаа. Тиймээ маш сайн байна. Эрх чөлөөтэй болсон минь шударга зүйл уусч алга болоогүйг нийгэмд харууллаа.
5
-Украинд АНУ-ын нарийн бичгийн дарга Жон Керри ирсэн харагдсан. Шинэ Засгийн газрын тухай?
-Сарын өмнө Украин эвслийн Засгийн газрыг бүрэлдүүлсэн. Нэг үгээр бол ард түмний хүсэлтээр. Өмнөх төрийн тэргүүн Виктор Януковчийг түлхэн унагаасны дараа Украин эмх замбараагүй байдал газар авсныг үгүйсгэхгүй. Украин ирэх тавдугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл түр Ерөнхийлөгч болон Засгийн газрынхан Януковчийн үеэд уналтад орсон Украин улсаа эмчлэхийн тулд хичээнгүйлэн ажиллаж байна. Жон Керри Украинд ирсэн нь улс төртэй ямар ч хамааралгүй.
5
-Ойлгомжтой. Миний бодлоор Жон Керри зүгээр л Украины байр байдалтай танилцах зорилготой иржээ. Украин ОХУ болон АНУ-ын дарамтаас хэрхэн гарах төлөвтэй байна?
-Би Орос болон Америкийн аль нь зөв, аль нь буруу яриад байгааг нь мэдэхгүй байна. Тэгэхдээ нэг зүйлийг хэлэхэд, Украинаар далимдуулж ОХУ болон АНУ улс төрийн тоглолт хийж байгааг л мэдэж байна. Тэд ямар ч хар санаа агуулж байгааг таамаглах аргагүй ч гэлээ, Украин бол бие даасан ардчилсан улс гэдгийг сануулж байна. Ямар ч буруу болон зөв шийдвэр гаргасан энэ бол Украины дотоод асуудал. Украинд хөршийн цэцэн зөвлөгөөгөөс илүүтэй нэн даруй мөнгөн тусламж хэрэгтэй байна.
5
-Хатагтай Тимошенко танаас нэг зүйлийг асуумаар байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хоёр долоо хоногийн өмнө Крымд цэргээ нэвтрүүлсэн. НҮБ болон Европын холбоо, “НАТО” зэрэг томоохон байгууллагууд Путины дээрх алхмыг зэмлэж байгаа?
-Энэ хэрэгтэй холбогдуулан Украины шинэ Засгийн газар, ОХУ-ын Засгийн газарт шаардлага хүргүүлсэн ч өнөөг хүртэл тодорхой хариу ирээгүй байна. Бид ямар ч хариу ирсэн дор бүрт нь танилцуулах болно.
6
-Крымд цэрэг нэвтрүүлэх санаа нь Виктор Януковчийн хүсэлт гэж ОХУ-ын Ерөнхийлөгч мэдэгдсэн?
-Би энэ талаар хангалттай мэдээлэл аваагүй байгаа учир тайлбар хийх нь тохиромжгүй мэт.
6
-Та хэлсэн шүү дээ. Украинд хөршийн зөвлөгөө бус санхүүгийн тусламж хэрэгтэй гэж. Энэ тухайгаа Европын зөвлөл орнуудад мэдэгдсэн үү?
-Мэдэгдсэн. Хүсэлтээ илгээсэн байгаа. НҮБ болон Европын холбоо руу илч төлөөлөгчөө илгээсэн. Нааштай хариу ирнэ гэдэгт итгэлтэй байна. Би дахин дахин хэлмээр байна. Украинд хөршийн зөвлөгөө бус санхүүгийн тусламж хэрэгтэй байна.
6
-Таны биеийн байдал сайжирсан нь илт байна. Ирэх тавдугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буйгаа зарласан. Та Ерөнхийлөгчөөр сонгогдох боломжийнхоо талаар хэрхэн дүгнэж байна вэ?
-Сайн мэдэхгүй байна. Би бус ард түмэн шийдвэр гаргах учир урьдчилсан байдлаар дүгнэх нь буруу. Тэгэхдээ ард түмэн хэнийг дэмжих нь ардчилсан улсын нээлттэй шийдвэр.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ