Украины асуудлаар яаралтай хуралдаан зохион байгуулав

img

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Украинд үүсээд буй асуудлаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Их Британы гадаад хэргийн сайд Уильям Хэйг, Герман улсын гадаад хэргийн сайд Франк Валтер Штайнмайер, Францын гадаад хэргийн сайд Лоран Фабиус нарыг Вашигтон хотноо хүлээн авч уулзсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Жон Керри хурлын дараа хэвлэлийхэнд “Украины асуудлыг шийдвэрлэх яриа хэлцэл албан ёсоор эхэлсэн. Бид хоёр хоногийн турш үргэлжлэх энэхүү хуралдаанаар Украинд үүсээд буй эмх замбараагүй байдлыг нэн даруй таслан зогсоох, яаралтай тусламж хүргэх асуудлаар ярилцахаар шийдвэрлэсэн” гэж ярьжээ.

ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров Украины Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Андрей Дещицатыг хуралд оролцохыг Оросын талаас татгалзаж буйгаа мэдэгджээ.  Тэрбээр “Украинд сарын өмнө бүрэлдэн тогтсон шинэ Засгийн газар болон бүх сайд, Түр Ерөнхийлөгч Александр Турчынов хууль бус. Хэрвээ Украины талаас төлөөлөгч оролцуулахыг хүсвэл өмнөх Засгийн газрын гадаад хэргийн сайд Леонид Козарын албан тушаалыг сэргээсэний дараа төлөөлөгчөө оролцуулах боломжтой” хэмээн мэдэгджээ.

Харин Германы гадаад хэргийн сайд Франк Валтер Штайнмайер ОХУ-ын дээрх үйлдлийг буруутгаж “Украинд дарамт үзүүлэхийг оролдож байна” хэмээн хурлыг хойшлуулах хүсэлтэй буйгаа илэрхийлсэн байна. Уг асуудлаар Ерөнхийлөгч Барак Обама “ОХУ өөрийн байр сууриа илэрхийлж байгаа нь зөв ч гэсэн шударга бус зүйлийг өдөөн хатгаж байна” хэмээн сэтгүүлчдэд ярьжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

xa xa:
putnii hort bodlgo zeviin piz
2014-03-09
цуурхай гоё шүү хэхэ:
like hhhhhhhhhhhhhh
2014-03-07
цуурхай:
монголын сүхбаатар байлдааны хөлөг онгоц босфорыг гаталж хар тэнгист орсныг орос, америк хоёр эсэргүүцсэн байлээ. мөн нисгэгчгүй шатахуун хэрэглэдэггүй хоёр бөмбөгдөгч налайхаас крымын чиглэлд өнөө өглөө хөөрсөн сураг байна.
2014-03-06
65456:
буриад зон оросыг мангад гэж нэрлэдэг н санамсаргүй хэрэг биш юм шүү. хүний нутаг шороонд шунасан мангасууд бгаа юм
2014-03-06
dorj:
dugnelt hiih heregtei. jasaglaliin togtoltsoo tentsbertei baihgui bol manaid iim juil bolj bolno.undsenii hemzeend abch ujeh dugnelt hiih heregtei.huchgui erunhiilegchiin gai.het dabarsan ih hural. sul jasgiin gajar iim baidald hurgez baina. eb negdel turd heregteig haruulz baina.
2014-03-06