Йинглак Чинаватрагийн хөрөнгө 1.94 сая доллароор өсчээ

img

Тайландын Үндэсний авлигатай тэмцэх хорооноос Ерөнхий сайд Йинглак Чинаватрагийн хөрөнгийг нийтэд ил болгож, 1.94 сая доллараар өссөн болохыг мэдэгджээ. Тус байгууллага нь өнгөрсөн оны 12 дугаар сард тарсан парламентын 491 экс гишүүд болон бусад улс төрчдийн хөрөнгийн талаарх мэдээллийг нийтэд зарласан байна.

Тухайлбал, Ерөнхий сайд Йинглак Чинаватрагийн хөрөнгө нь 603 сая батт (23.35 сая доллар), өр нь 28 сая батт байгаа бол Хөдөлмөрийн сайд Чалерм Юобамруны хөрөнгө 178 сая батт байгаа юм байна.

Түүнчлэн улс төрчдөөс хамгийн ядуу нь “Pheu Thai” намын гишүүн, парламентын гишүүн асан Тээя Поонсританагул бөгөөд тэрээр 6.6 тэрбум баттын өртэй байна. Харин “Democrat” намын гишүүн, парламентын гишүүн асан Пракоб Чиракити 2.1 тэрбум баттын хөрөнгөтэйгээр хамгийн баян хүнээр шалгарчээ.

Мөн Үндэсний авлигатай тэмцэх хорооноос эсэргүүцлийн жагсаалыг тэргүүлэгч, Ард түмний ардчилалын шинэчлэл хороо (АТАШХ)-ны гишүүдийн хөрөнгө, өр төлбөрийг  зарласан байна.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ