Банкуудад 1772 төгрөгийн ханшаар 19.2 сая ам.доллар худалджээ
Монголбанкны өнөөдөр өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар арилжааны банкууд 38 сая ам.доллар худалдан авах санал ирүүлжээ. Төв банк уг саналын дагуу 1772 төгрөгийн хаалтын ханшаар 19.2 сая ам.доллар худалдсан байна. Харин юанийн дуудлага худалдаагаар банкуудаас юань худалдан авах санал ирж, Монголбанк 289.52 төгрөгийн хаалтын ханшаар 18 сая юань худалджээ.
Мөн энэ өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 43 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп, 5.5 сая ам.доллар худалдах ам.долларын своп, 10 сая юанийн своп хэлцлийн санал тус тус ирүүлжээ. Монголбанк төгрөг болон юанийн своп хэлцлийн саналыг 100 хувь биелүүлэн, гадаад валютын дотоодын захад 43 сая ам.доллар, 10 сая юань нийлүүлэв.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ