Крымийн удирдлагуудыг саатуулах шийдвэр гаргалаа
Украины Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Арсения Яценк Крымийн Дээд зөвлөлийн дарга Владимир Константинова, Ерөнхий сайд Сергей Аксенов нарын саатуулах шийдвэрийг танилцуулжээ.
Тэднийг Украины Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Төрийн эрхийг авахаар Үндсэн хуулийг зөрчиж, эх орноосоо урвасан, хүчирхийлэл үйлдсэн” гэж буруутгаж байгаа юм байна. Өнгөрсөн сарын сүүлээр Украинд төрийн эрх мэдэл сөрөг хүчний гарт шилжиж Дээд Радад сөрөг хүчин олонхи болж Ерөнхийлөгч Виктор Янукович төрийн эрхээс буусны дараа Крымийн удирдлага шинэ төрд захирагдахаас татгалзсан юм. Константиновагийн тэргүүлдэг Крымийн парламент Автономит Бүгд найрамдах улсынхаа Засгийн газрыг огцруулж шинэ Ерөнхий сайдаар Сергей Аксеновыг томилсон билээ. Харин Украины эрх баригчид Крымийн шинэ Засгийн газрын эсрэг байгаа юм.
Шевченкогийн районы шүүх ч Сергей Аксеновыг Крымийн Ерөнхий сайд биш гэж тогтоожээ. Сергей Аксенов Ерөнхий сайд болонгуутаа ОХУ-ын Ерөнхийлөгч Путинд хандаж бүс нутагтаа энхтайван тогтоож өгөхийг хүссэн юм. Үүний дараа ОХУ-ын Холбооны зөвлөл Украинд оросын цэрэг оруулсан нь тодорхой болсон юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ