Ким Чен Ун ням гарагт 33 хүнийг цаазлана
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун ирэх ням гарагт 33 хүнийг цаазлахаар болжээ. Ийнхүү цаазлагдахаар болсон хүмүүсийг Өмнөд Солонгосын Христийн шашинтнуудтай холбоо тогтоож, сүм байгуулах мөнгө авсан хэмээн буруутгаж байгаа гэнэ.
Энэ талаар шашны номлогч Ким Жон Ук хэвлэлийн бага хурал зарлаж мэдэгдсэн байна. Тэрбээр өнгөрсөн онд Хятадаас Хойд Солонгост нэвтэрч, Библи болон Христийн шашныг сурталчилсан материал тараасан хэргээр баривчлагдан хоригдож байсан ажээ. Ким Чен Уны захиалгаар Хятадад Хойд Солонгосын тагнуулууд ажиллаж, Пхеньянд лалын шашин дэлгэрүүлэх гэж байгаа хүмүүсийг хулгайлдаг тухай ярьжээ. Хэвлэлийн бага хурлын үеэр Ким Жон Ук Хойд Солонгосын удирдагчид уг ажиллагааг хэрэгжүүлдэг хүмүүстэй утсаар ярьж байгаа бичлэгийг харуулжээ. Өнгөрсөн оны сүүлээр Ким Чен Ун авга эгчийнхээ нөхөр Чан Сон Тэкийг цаазлахдаа түүний бүх хамсаатнуудыг устгасан гэдэг мэдээлэл үнэн болохыг баталсан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ