Тэргүүн хатагтай кинонд тоглох гэнэ

img

АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама “Парк ба амралтын бүс” инээдмийн цуврал кинонд тоглож дүр бүтээх болсон байна. Гэхдээ Мишель Обамагаас өмнө дээрх цувралд АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жо Байден мөн киноны үзэгдэлд тоглож байсан удаатай юм.

Мишель Обама тус цувралын “Moving Up” ангид тоглож, хүүхдийн таргалалтын эсрэг сэдвээр яриа өрнүүлэх юм байна. Түүнчлэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон хүртэл энэ цувралд бяцхан дүр бүтээхийг найруулагч санал болгоод байгаа юм байна. Гэхдээ тэрбээр одоохондоо албан ёсны хариу хэлээгүй байгаа юм байна.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ