Гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар хэлэлцлээ
Монголын үндэсний олон нийтийн цахим хуудас MNB.mn, Олуулаа клуб “Иргэний нийгэм, Хүний хөгжлийн хороо”-ноос санаачлан зохион байгуулж буй “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.
6
Хэлэлцүүлэгт хэвлэл мэдээллийн байгуулагуудын төлөөлөл, ХЭҮТ, ХЭҮК, Жендерийн үндэсний хороо, Олуулаа клуб зэрэг хүний эрхийн байгуулагууд оролцон, гэр бүлийн хүчирхийлэл, нийгэмд үүсэж буй сөрөг хандалгууд, тэдгээрийг даван туулах аргачлал, олон нийтийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх зэрэг асуудлаар санал бодлоо солилцсон юм.
6
Хэлэлцүүлгийн үеэр ХЭҮТ-ийн мэргэлжилтэн Д.Ариунтариа “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын тухай”, ХЭҮТ-ийн мэргэжилтэн М.Мөнхсаруул “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хэвлэл мэдээллийн анхаарах асуудал”, Иргэний нийгэм хүний хөгжлийн хорооны гишүүн Б.Батзаяа “Гэр бүлийн өмгөөллийн эрхзүйн орчин, өмгөөлөл” зэрэг сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ.
6
Нийслэлийн цагдаагийн газрын харьяанд шинэчлэгдэн байгуулагдсан “Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” хэлтсийн дарга Г.Ганзориг, Д.Сэржмядаг нар мэдээлэл хийсэн. Мөн “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” олон нийтийн оролцооны төслийг санаачлаад байгаа залуусын төлөөлөл мөн хэлэлцүүлэгт оролцсон юм.
6
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх асуудалд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, тэдний хууль эрхзүйн мэдлэгийг сайжруулах зорилгоор уг хэлэлцүүлгийг анхлан санаачилж зохион байгуулж байгаагаараа ихээхэн онцлогтой юм. Цаашлаад жил бүрийн мартын найман буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан уг хэлэлцүүлэг, нийтлэлийн уралдааныг уламжлал болгон зохион байгуулахаар болсон байна. “Гэр бүлийн хүчирхиййллийн эсрэг нэгдэцгээе” анхны шилдэг бичлэгийн уралдаанд www.news.mn мэдээллийн сайтын сэтгүүлч Б.Энхмандахын “Хандлагаа өөрчилье” нийтлэл тэргүүн байраар шалгарсан юм.
6
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ