Индонез авлигатай тэмцэх үйл ажиллагаандаа амжилт олжээ
Индонез улс сүүлийн гурван жилийн хугацаанд авлигатай тэмцэх үйл ажиллагаандаа ихээхэн амжилт олоод байгаа аж. Албаныхан 2011 оноос хойш ихээхэн хэмжээний хөрөнгө хураан авч, нөхөн төлүүлснээрээ авлигатай тэмцэх үйл ажиллагаанд тоон болон чанарын ихээхэн ахиц гарсан гэж үзжээ.
Индонезийн Ерөнхий прокурор Басриф Ариф “VOA” агентлагт мэдээлснээр тус байгууллага 2013 онд 1696 авлигын хэрэг шалгасан бөгөөд 2012 онд 833 хэрэг шалгаж байсан ажээ. Тэрбээр “2012 онд тус улс авлигын хэргээс 20 сая доллар олж байсан бол, 2013 онд дөрөв дахин нэмэгдэж 91 саяд хүрсэн. Эдгээр хөрөнгийн ихэнхийг нь гааль, татварын салбар дахь авлигаас олсон” гэжээ.
Харин “Трансперэнси Интернэшнл” байгууллагын судалгаагаар Индонез Улс 177 улс орноос 144 дүгээр байрт орж байгаа юм байна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ