Прокурорын байгууллагын ажилтнуудын мэргэжлийн зэргийг тогтоожээ

img

Прокурорын байгууллагын прокурор, ажилтнуудын мэргэжлийн зэргийг тогтоох судалгаа явуулж цаашдын ажлаа төлөвлөсөн байна.

Тодруулбал, Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх “Сургалт, судалгааны төв”-өөс прокурор, ажилтнуудын  магистр, докторын зэрэг хамгаалсан болон одоо суралцаж байгаа судалгааг улсын хэмжээнд авч нэгтгэжээ. Судалгаагаар прокурорын байгууллагад доктор хоёр, магистр 169 ажиллаж байгаа бол одоо доктрантурт долоо, магистрантурт  133 прокурор ажилтан тус тус суралцаж байгаа нь тогтоогдсон байна.

Судалгааг нэгтгээд Сургалт, судалгааны төвөөс доктор, магистр хамгаалсан прокурор, ажилтнууд болон одоо суралцаж байгаа прокурор, ажилтнуудын дунд эрдэм шинжилгээний бага  хурал, төрөл бүрийн хэлэлцүүлэг, уралдаан зохион байгуулах. Одоо суралцаж байгаа прокурор ажилтнуудад  судалгаа хийх аргачлал, үндэслэлийн  талаар их, дээд сургуулиудын эрдэмтэн багш нараар хичээл заалгаж, зааварчилгаа, зөвлөгөө өгөх ажлыг шат дараатайгаар зохион байгуулахаар болжээ.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хуульч:
прокурорт нэг ч доктор байдаггүй, худлаа залах юм, үнэн юм бол нэрийг нь бичээч ер нь прокурорын сонгон шалгаруулалт гэж болдог юм уу, нууц хуйвалдаанаар сонин хүмүүс л болоод байдаг
2014-03-07
xyylich:
tugsuud irsen xymyysee demjixgyi baij yaj uudlux ve de, xaramsmaar
2014-03-06