ТОП-20 индекс 75.68 нэгжээр буурав

img

Монголын хөрөнгийн бирж дээр пүрэв гарагийн арилжаагаар нийтдээ 23 ХК-ийн 54623 ширхэг хувьцаа арилжжээ. Энэ өдөр нийтдээ 99 хэлцэл хийгдсэн бөгөөд 25 сая 902 мянга 298 төгрөгийн арилжаа явагдсан байна.

ТОП-20 индекс өнөөдрийн арилжаагаар 16630.61 нэгжид хүрч, өмнөх өдрийхөөс 75.68 нэгжээр буюу 0.45 хувиар буурчээ. Пүрэв гарагт “Би ди сек” ХК 15 хувь, “Монгол савхи”ХК 7.84 хувь, “Талх чихэр” ХК 2.88 хувиар тус тус хувьцааны ханш нь өсч, бусад компаниудаа тэргүүлжээ. Харин “Арилжаа импекс”ХК 14.66 хувь, “Гутал” ХК 12.70, “Ээрмэл” ХК 5.66 хувиар үнэт цаасны ханш нь буурсан байна.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ