Улаагчин үхэр өдөр

img

Өнөөдөр Аргын тооллын 2014 оны 3 сарын 7, Сугар гараг. Билгийн тооллын 6, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, зургаан цагаан мэнгэтэй улаагчин үхэр өдөр. Өдрийн наран 7 цаг 27 минутад мандан, 18 цаг 35 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйл, бөө, удганы үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулвал өнгө, зүс сайжирна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ