О.Магнай:Н.Энхбаяртай гурав дөрвөн удаа л уулзсан

img

-Манай сайтын Шууд чатад оролцохоор редакцд хүрэлцэн ирсэн танд юуны өмнө баярлалаа. Ингээд уншигчдаас ирсэн асуултуудыг танд тавья. Н.Энхбаяртай жагсаал зохион байгуулахаар нууц төлөвлөгөө хийж байсан гэдэг. Хэзээ энэ хүнтэй уулзаж танилцсан вэ? -Н.Энхбаяртай холбоотой нууц төлөвлөгөө ор үндэслэлгүй гэдгийг ярьсан. Манай хувьсгалт зөвлөлийн уулзалт дээр өнгөрсөн өвөл Н.Энхбаяртай санал солилцсон тэр үеэс хойш гурав дөрвөн удаа уулзаж санал солилцсон. -Сонгуулиар, дараа нь ч гудамжиндаа гарч үнэний төлөө тэмцэнэ гэж хэлж байсан. Намд ороод энэ бүхэнтэй тэмцэхэд хэцүү байна уу, эсвэл намын нөхдүүд чинь авч хэлэлцэхгүй байна уу? -Сонгуульд нэр дэвшихгүй Сонгууль болохгүй, эрх баригчдын найруулсан жүжиг болно. Тэгэхээр дэвших бодолгүй байна. Нийгмийг шинэчлэх хэрэгтэй байгаа нь үнэн хувьсгалт тэмцлийн замаар авчирахаас өөр зам алга. -Хувьсгалыг зэвсэгт мөргөлдөөнөөр хийхээс өөр арга зам байгаа юу? -Ерөнхийдөө 2000 оноос эхэлсэн хувьсгалт өөрчлөлтүүд цэвэр үндсэн хуулийн хүрээнд явагдаж байгаа гэж болно. Яг ийм замаар явсан Гүрж, Украйн зэрэг орнуудыг энд нэрлэмээр байна. Бидний хувьсгалт үзэл санаа хүчирхийлэл дээр суурилаагүй. Тиймээс хүчирхийллийг урдаа барих боломжгүй цаг үед амьдарч байна шүү дээ.  -Таны нийгмийн имиж, нэр хүнд сайнгүй байгаад ямар дүгнэлт хийж байна вэ? -Угаасаа тогтолцоо сайтай хүнийг харлуулдаг. Ялсных нь дараа бүгдээрээ магтаад ирдэг. wardrobe

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Киргиз Украйн Гүржийн хувьсгалчид өөрийн газар нутгийн талыг Оросуудад алдчихаад бна Чиний хувьсгал Монгол газар нутагийн бүрэн бүтэн бдал хадгаладах баталгаа бгаа юм уу
2011-12-07
Magnai, chamtai buren sanal niilj baina. Demjij baina, uragshaa zaluu mine. Bitgii nugaraarai. Chinii bolon tanai nuxduudiin exluulsen uil xereg tuuxend todoos tod uldex bolno. Amjilt xusie.
2011-12-07
Lalar mine huvisgal gej helehuits 2 l huvisgaliib delhii huleen zuvshuursun bdag yum. Jagsaalaa huvisgal geed balaaaid bhiin baas chine yaah geed bgan be. ene muu nohoi genet bayjsan bn lee gedesend chine haltai shuu
2011-12-07
таны эхлүүлсэн шинэчлэлт өөрчлөлт одоо хүртэл үргэлжилж байгаа, МАГНАЙ БАТЗАНДАН ГАНБААТАР 3 л анх энэ нийгмийн бузар булайг ярьж эхэлсэн шүү, юу үнэн тэр үнэн, урьд нь авилга гэдэг үгийг ч бид мэдэхгүй хэрэглэхгүй явлаа шүү дэ, одоо тэхэд тоотой толгойтой бүхэн л авилга хээл хахуулийн талаар ярьж бичиж байна, таны тэмцэл хоосон зүйл болоогүй ээ, хүмүүсийн оюун тархинд шинэ боломжийг авчирсан гэж би үздэг,
2011-12-07