Хуульчдын ур чадварын өнөөгийн байдлыг хэлэлцэнэ
Монголын Хуульчдын холбооны Хууль зүйн шинжлэх ухаан, Хууль зүйн боловсролын хөгжлийг дэмжих хорооноос өнөөдөр “Монгол Улс дахь эрх зүйн боловсрол, хуульчдын мэргэжлийн ур чадвар-Өнөөгийн байдал” сэдэвт дугуй ширээний ярилцлагыг зохион байгуулах юм байна.
ы
Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд болох уг ярилцлага нь Хууль зүйн сургуульд эзэмшиж буй эрх зүйн боловсролд тулгамдаж буй асуудлыг шүүн хэлэлцэх замаар өнөөгийн байдлыг авч үзэх төдийгүй нэгдсэн ойлголтод хүрэх нэг алхам болох хуульчид тавигдах мэдлэг, ур чадвар хандлагын шаардлагыг хангаж байгаа талаар ажил олгогчийн байр суурийг сонсох зорилготой аж.
й
Тус ярилцлагад Хууль зүйн шинжлэх ухаан, Хууль зүйн боловсролын хөгжлийг дэмжих хорооны гишүүд, ажил олгогч болох прокурор, шүүх, өмгөөллийн байгууллага, Хууль зүйн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль зүйн сургуулиудын төлөөлөл оролцох юм байна.
ы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ