Б.Бямбадорж УКТЭ-ийн даргаар томилогдлоо

img

Улсын клиникийн төв эмнэлгийн даргын сонгон шалгаруулалтыг Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан "Төсвийн байгууллагын ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэх дарга (захирал, эрхлэгч)-ыг сонгон шалгаруулах журам”-ын дагуу ЭМЯ-ны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс 2011 оны 1 дүгээр сарын эхний долоо хоногт явууллаа.

Сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн Эрүүл мэндийн сайдын 2011 оны 06 тоот тушаал гарсан байна. Уг тушаалаар анагаах ухааны доктор Б.Бямбадорж УКТЭ-ийн даргаар томилогдсон бөгөөд Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатар болон ЭМЯ-ны газрын дарга нар УКТЭ дээр хүрэлцэн очиж тус эмнэлгийн даргыг томилох тухай тушаалыг албан ёсоор танилцуулж, эмнэлгийн бүх шатны удирдлагуудтай уулзалт хийсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ