Х.Лхагвасүрэн мөрөөдлөө биелүүллээ

Тэрбээр “Соёл-Эрдэнэ” хамтлагийн бөмбөрчин Б.Цолмонтой дуулахыг мөрөөддөг байжээ. Түүний энэ удаагийн тоглолтод урлагийн салбартаа өндөр үнэлэгддэг, чадварлаг бөмбөрчин Б.Цолмон оролцож, амьд хөгжимтэй дуунуудынх нь ард бөмбөр тоглож өгсөн. Дуучин Х.Лхагвасүрэн “Би “Соёл-Эрдэнэ” хамтлагийн бөмбөрчин Цоомоотойгоо дуулахыг мөрөөддөг байлаа. Өнөөдөр миний мөрөөдөл биеллээ” гэж хэлж байсан юм.
Харангын Лхагваа "Сар шиг холын нутаг" дуугаа "Соёл-Эрдэнэ" хамтлагтай хамт дуулсан байжээ. Олон жилийн өмнө бүтээсэн тэдний уран бүтээл одоо ч хит хэвээрээ байгаа билээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ