Каддафийн хүүг Ливид шилжүүллээ
Ливийн удирдагч асан Муамар Каддафийн хүү Саади Каддафиг Нигер улс Ливид шилжүүлж өгсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Ливийн засгийн газрын тэргүүн Аль Зидан “Каккафийн хүү Саади Каддафигийн хүүг өнөөдөр хүлээн авлаа. Тэр одоо Трифол хотод байна” гэж мэдэгджээ. Саади Каддафиг Ливид шилжүүлэх ажиллагааг “НАТО”-гийн хамгаалтад дор явуулсан байна.
Италийн “Перужа” болон “Удинезе” багт тоглож байсан мэргэжлийн хөлбөмбөгч, 41 настай Саади Каддафи ливийн армийн хурандаа байсан юм. Тэрбээр эцгийнхээ дэглэмийг нуран унасны дараа Нигер лүү зугтсан билээ.
Ливийн удирдагч асан Муамар Каддафийн залгамжлагч гэгдэж байсан том хүү Сейф аль-Ислам нь хил давах гэж байгаад 2011 оны сүүлээр баригдаж одоо Зинтан дахь шоронд хоригдож байгаа бол дунд хүү Сейф аль-Араб нь өнгөрсөн онд сөрөг хүчнийхэнд алуулсан билээ. Харин Каддафигийн эхнэр Сафия, охин Аиша, хоёр хүү Мухаммед, Ганнибал нар нь хүүхдүүдтэйгээ Оманы султаны ивээлд багтаж улс төрийн орогнол авсан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ