Зуун яруу найрагчийн хайрыг дуулсан 100 шүлэг
Монголын зохиолчдын эвлэлийн дэргэдэх “Залуу зохиолчдын нэгдэл”-ээс “Зуун яруу найрагч-Зуун хайрын шүлэг” хайрын шүлгийн шилмэл түүврийг хэвлүүлэн гаргажээ.
Энэхүү номонд өнгөрөгч оны зургадугаар сарын 30-ны өдөр “Зуун яруу найрагч, зуун хайрын шүлэг” хайрын шүлгийн өдөрлөгт уншигдсан бүтээлүүдээс гадна үе үеийн яруу найрагчдын хайрын тухай дуулсан бүтээлүүд багтсан байна. “Зуун яруу найрагч-Зуун хайрын шүлэг” түүвэр нь номын дэлгүүрүүдэд 24700 төгрөгөөр худалдаалагдаж байгаа аж.
Дашрамд сонирхуулахад МЗЭ-ийн дэргэдэх “Залуу зохиолчдын нэгдэл” нь 2010 оны гуравдугаар сарын 21 буюу дэлхийн яруу найргийн өдрөөр анх байгуулагдаж байжээ. Тус нэгдэлийнхэн 2012 оноос утга зохиолын “333” дугуйланг уран зохиол, шүлэг яруу найраг сонирхогч залууст зориулан долоо хоног тутамд хичээллүүлсээр иржээ. Мөн зохиолчдод хүндэтгэл үзүүлж, уран бүтээлийн зөвлөмж, зөвөлгөө авах уулзалт ярилцлагыг тогтмол хийдэг ба ахмад зохиолч залуу үе хоёрыг холбох ажлыг идэвхтэй зохион байгуулдаг аж.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ