Энэ жил транзит ачаа 760 мянган тонноор нэмэгдэнэ

img

Олон улсын төмөр замын байгууллагын хүрээнд жил бүр зохион явагддаг 6 улсын төмөр замын тээврийн тоо хэмжээг тохиролцдог 2014 оны хурал Улаанбаатар хотноо амжилттай зохиогдож дууслаа. Тав хоногийн турш Монгол Улс, ОХУ, БНХАУ, Казакстан, Вьетнам, БНАСУ гэсэн 6 орон хоорондоо энэ жил төмөр замаар тээвэрлэх ачаагаа тохиролцсоны дүнд өнөөдөр албан ёсоор баталгаажуулж, гэрээнд гарын үсэг зурсан юм.

5

2014 оны хуралдаанаар манай улс 13 сая тонн ачаа тээвэрлэх тохиролцоонд хүрлээ. Энэ нь өнгөрсөн жил Вьетнамд болсон хуралтай харьцуулахад тээвэрлэх ачааны тоо 2.7 сая тонноор нэмэгдсэн үзүүлэлт юм. Үүнээс импорт нь 3.5 сая тонн байгаа бөгөөд Оросоос Монгол руу 1.7 сая тонн, Хятадаас Монгол руу 1.8 сая тонн ачаа тээвэрлэхээр болжээ. Экспортын ачааны хувьд 6.9 сая тонн байхаар тохирчээ. Үүний дийлэнх хувь буюу 6.1 сая тонн нь Хятад руу гарах бол үлдсэн 830 мянган тонн нь ачаа тээвэрлэхээр болжээ.

5

Харин транзит буюу манайхаар дамжин өнгөрөх ачааны тухайд энэ жил 2.2 сая тонн байхаар тогтжээ. Энэ нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 760 мянган тонноор нэмэгдсэн үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, манай улс өмнөх жилийн транзит тээврээс 30 орчим тэрбум ам.долларын илүү орлого олох боломж бүрджээ. Үүн дээр дотоодын ачаагаа нэмбэл энэ жил нийтдээ 22-23 сая тонн ачаа тээвэрлэхээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна.

6

Уг нь Оросын талаас энэ жил 1 сая тонн нүүрс, 1 сая тонн төмрийн хүдрийг манайхаар дамжуулах хүсэлт тавьсан хэдий ч харамсалтай нь Эрээнээс цааш тээврэлэхэд Хятадын төмөр зам ийм хүчин чадлыг хүлээж авах бололцоогүй гэсэн тул эцсийн шийдвэр хүрч чадаагүй аж.

6

 Г.Сэрээнэндорж:Дэлхийн зах зээлээс болж амласандаа хүрч чадаагүй

7

Хурлын дараа үр дүнгийн талаар зохион байгуулагчид олон нийтэд мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндоржоос цөөн зүйл тодрууллаа.

6

-УБТЗ өнгөрсөн жил төлөвлөсөн ачаагаа тээвэрлэж чадаагүй. Үүнийг техникийн хүчин чадалтай холбон тайлбарлаж байсан?

-Өнгөрсөн жил техникийн хүчин чадлаас үүдэж төлөвлөсөн ачаагаа гаргаж чадаагүй юм биш ээ. УБТЗ-ын техникийн хүчин чадал хангалттай байгаа. Бид 25 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай ч өнгөрсөн жил 21 сая тонныг тээвэрлэсэн. Харин зах зээлээс хамаараад ялангуяа төмрийн хүдрийн экспортын үнээс хамаараад тодорхой хэмжээгээр буурч, амласан ачаагаа гаргаж чадаагүй. Энэ бол дэлхийн зах зээлээс хамаарсан зүйл.

.

-Энэ жилийн хурлаар “Транзит Монгол” хурлыг давхар зохион байгуулсан. Үр дүнгийн талаар товч танилцуулаач?

-Энэ жилийн хурал манайд зохион байгуулагдаж буй завшааныг ашиглан ЗТЯ, УБТЗ хамтран хурлын эхний өдөр “Транзит Монгол” арга хэмжээг зохион явуулсан. Энэ хурлын үеэр Монгол улсаар транзит ачаа тээвэрлэх тусам бид уян хатан үнэ баримтлана гэдгээ хэлсэн. Мөн манайхаар дамжин өнгөрөх цаг хугацааны амлалтыг авсан. Гуравдугаарт дамжин өнгөрөхөд нэг цонхны үйлчилгээгээр үйлчлэхээр болсон.

:

-УБТЗ-ын эхний шатны шинэчлэлийн ажил хэзээ дуусах вэ?

-2013 оны 11 дүгээр сараас эхлээд УБТЗ-ын техникийн шинэчлэлийн ажлыг эхлүүлсэн байгаа. Эхний үе шат 2015 оны төгсгөл хүртэл нийтдээ 256 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хийнэ. Үүний дүнд УБТЗ-ын хүчин чадал 60 хувиар нэмэгдэнэ.

А.Энхжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

la luna:
www.la-luna.mn та манай онлайн дэлгүүрээс өөрт хэрэгтэй хувцас хэрэгсэлээ худалдаж аваарай.
2014-03-07