О.Магнай: Манайд хувьсгалыг буруугаар ойлгодог

img

-Өнгөрсөн жилээс  2008 оны долдугаар сарын 1-ний үймээний үеэр таван хүн амь үрэгдсэн хэргийг сэргээн шалгаж эхэлсэн. Таныг энэ хэрэгт холбогдуулж дуудаж шалгасан уу? - -Би  2008 оны долдугаар сарын 1-ний үймээний дараа Ганц худагт 60 хоносон. Хангалттай шалгуулсан шүү дээ. Эрх баригчид хүн буудсан. Ардчилсан оронд бол жагсагчийг шүүдэггүй юм билээ -Юуны өмнө таныг дэмжиж явдаг. Эрүүл мэндийн байдал тань ямар байна вэ? - Эрүүл мэндийн байдал сайн байгаа. Надад санаа тавьсанд баярлалаа. -Таныг хувьсгалыг эхлүүлж чадна,  луйварчдыг олж цээрлүүлж чадна гэж итгэж  байна. Луйварчдыг цээрлүүлэх үйлс тань ямархуу төвшинд байна вэ? -Манайд хувьсгал гэдгийг буруугаар ойлгодог. Нийтлэл бичдэг зарим хүмүүс нийгмийг хөгжлийг ухраадаг, чангаадаг буруу зүйл гэж бичдэг юм. Гэтэл  Монголын түүхэнд хүлээн зөвшөөрөгдсөн гурван хувьсгал байсан. Бүх хувьсгал сайн үр дүнг авчирсан. Дэлхий дахины түүхийг харахад Францын хувьсгал ямар үр дүнг авчирсан бэ.   Октябрийн хувьсгал Орос орныг хэрхэн өөрчилсөн бэ. Тэгэхээр манайд олон нийтийг хувьсгалаас айлгах гэсэн тархи угаах гэсэн тогтолцоо байгаад байна. Өнөөдөр Саудын арабад энэ сонгуулийн үр дүнг эсэргүүцэж, одоо 70 гаруй хувиар сонгогдсон гээд байгаа Ерөнхийлөгч нь эх орноосоо дүрвэж байна. Орост л гэхэд өчигдөр ямар сонгууль болсон гэдгийг хар. Оросын ард түмэн өөрсдийнхөө сонголтын төлөө гайхамшигтайгаар жагсч байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

magnaid amjilt erooe chi shuu
2011-12-07