Шоронд орохоос айсан учраас АН-д О.Магнай, Г.Батзандан нар намд элсч, “бартерласан” гэж нийгмийн нэг хэсэг ойлгодог.
-Тархи угаалтуудын нэг. Удахгүй үүнийг засна.
О.Магнай, Батзандан нарыг АН-д элссэнээр эрүүл нийгмийн төлөө тэмцэгчид, амаа үдүүлж байна гэж ойлгож болох уу. Одоо та тухайн үед жагсдаг байсан шигээ талбайд жагсаж бас намынхаа буюу АН-ын гишүүн олигархиудын эсрэг дуу хоолойгоо хүчтэй гаргаж чадах уу?
-Чадна. Би АН-ын олигархиудын эсрэг дуу хоолойгоо гаргаж чадна. Өнөөдрийг хүртэл гаргаж байгаа. Тэмцэгч хүн төрдөг болохоос бус зүгээр байгаа хүнийг тэмцэгч болгож боодоггүй. О.Магнай анх ямар байсан тиймээрээ л дуусна.
-Магнай АН-ын аль фракцид хамаарагддаг вэ?
-Би зөв талд нь байдаг. Би Х.Баттулга, З. Энхболд нарын талд байдаг.
-МоАХ-ынх юм уу?
-Тийм.
-Таны ойрын төлөвлөгөө?
-Хувьсгал. Би хувьсгал хийнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ