О.Магнай: Ливийн тэмцлийн голомт Бенгазид очоод ирсэн

img

-Таньд дарамт шахалт ирж байна уу? -Өнгөрөгч 2005 оноос хойш  14 удаа надад  эрүүгийн хэрэг   үүсч байсан. Төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан , бусдыг амиа хорлоход хүргэсэн,  танхай, нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэсэн гэх мэтийн зүйл ангиар эрүүгийн  хэрэгт яллагдагчаар татагдан  шалгуулж байв.  Сүхбаатарын талбай дээр нэг хүн өөрийгөө шатаах гэтэл намайг амиа хорлоход турхирсан гэх зүйл тулгасан. 2006 онд гарсан  Өршөөл үзүүлэх тухай хуульд надад үүсгэсэн гурван эрүүгийн хэрэг  хамрагдсан. -Арабын орнууд руу хувьсгалын туршлага судалсан гэж байсан. Одоо хийх гэж байгаа хувьсгал чинь ямар өнгөтэй вэ? -21 дүгээр  зуун гараад бүх хувьсгалт өөрчлөлтийг газар дээр нь очиж үзсэн. Украйн, Ливид ч очиж үзсэн. Ливийн тэмцлийн голомт Бенгазид очсон. Ард түмэн боломжгүй болохоороо хувьсгал нь хийдэг юм байна гэдгийг харсан. Манай тэр боломж бүрдсэн байна. Өнгө гэхээсээ илүүтэй мафийн шинжтэй улстөрийн намуудыг  огцруулах ёстой  -Нэр дэвшиж тэр сонгуулийн булхайг илчлэхгүй яаж хууль бус үйлдлийг нь илрүүлэх юм бэ? -Жүжиг болно. Тэр жүжигт тоглох шаардлага байхгүй. ОХУ-д болсон сунгууль энэ таамаглалыг улам баталгаажууллаа. Би нэг илбэ сурсан. Юм алга болгодог. Энэ нь яг гартаа байгаа сонгуулийн хуулийг алга болчихдог юм. Одоо ээжтэйгээ амьдарч байна уу? Үгүй. Ганцаараа. 18 нас хүрээд л ганцаараа тусдаа амьдарч эхэлсэн. Манай гэр бүлийн заншил. -Хэчнээн төгрөгийн орлоготой бэ? -Би өөрөө “Hedgound” банктай.  Харин яг тоо их тоо хэлмээргүй байна. -2008 оны долдугаар сарын 7-ны өдөр та хэвлэлийнхэнд хандаж, “Над руу буудсан хүнийг би цагдаа байсан гэж хэлж чадахгүй” гэсэн мэдээлэл өгч байсан. Одоо энэ хэргийг шалгаад байдал нэлээд өөрчлөгдсөн. Одоо тэгж хэлж чадах уу? -Тухайн үед галт зэвсэг хэрэглэсэн, тараасан хүмүүс цагаагийнхан байсан гэдгийг Прокурорын  дэргэдэх мөрдөнгийн Галдаа прокурор хүртэл хэлсэн. Ерөнхийдөө тогтоосон юм болов уу гэж би ойлгодог.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ìàãíàé õººðõºí á¿ëòãýð àëàã í¿äòýé , ìîíãîëæèíãîî çàëóó áàéíà
2011-12-07
Хувьсгал хийгээд 20 жил өнгөрсөн Магнайгийн хувьсгал Украйн Гүрж шиг тусгаар тогтнол эмзэг болно Хувьсгалаас өөр аргаар засах арга байж л таараа Магнайгийн жижигхэн тархи олж харахгүй бгаа ш дээ
2011-12-07
би лав магнайтай үзэл санаа ямагт нэг байдаг, энэ тогтолцоог үндсээр нь нураая!
2011-12-07
bi magnaig lybyad ochson gedegt ergelzej baina tend onigor nudet hun hgaragdwal barag hooloig n herrchih baih shu
2011-12-07