Жагсагчид руу халджээ
Бангкок хотын төвд босогчдын лагерьт үл мэдэгдэх этгээдүүд халдлага үйлдсэнээс болж хоёр хүн шархадсан тухай “BBC” агентлаг мэдээллээ. Цагдаа нарын мэдэгдсэнээр “Гал нээсний улмаас жагсаалд оролцож байсан хоёр хүн бэртлээ. Босогчид өнгөрсөн долоо хоногоос эхлэн элстэй шуудайгаар бэхлэлт хийж лагерь байгуулсан бөгөөд жагсаал цуглааны дундуур хоёр ээлжээр лагерьтаа байрлаж, эсэргүүцлийн жагсаалаа үргэлжлүүлсээр байсан” гэжээ.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхэлсэн жагсаал цуглааны улмаас 23 хүн амиа алдаж, 700 гаруй хүн шархтсан билээ. Мөн Бангкок хотод онц байдал зарлаж, цагдаагийхан жагсагчдыг тараахын тулд галт зэвсэг хэрэглэж байгаа учир, гадаадын жуулчид, зарим орны элчин сайдын яамны ажилчид тус хотыг орхин гарч байгаа юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ