Леонардо Ди Каприод хүндэтгэл үзүүллээ

img

ОХУ-ын Челябинск хотын театрынхан Холливудын алдарт жүжигчин Леонардо Ди Каприод өөрийн театрын нэрэмжит хүндэт жүжигчин цолоор шагнаж хүндэтгэл үзүүлжээ. Энэ тухай тус театрын захирал Юрий Сычев “Dailymail.com” мэдээлсэн байна. Театрын ажилтнууд “Оскар”-ын шагнал хүртээгүй ч шагнал хүртсэн бүх цагийн жүжигчдээс илүү гэдгийг мэдрүүлэхийн тулд Леонардо Ди Каприод энэхүү нэр хүндтэй шагналыг гардуулан өгсөн гэжээ. Нэрт жүжигчин шагнал хүртсэнийхээ дараа нулимсаа барьж дийлээгүй бөгөөд театрын хамт олонд талархсанаа илэрхийлсэн гэнэ.

“Оскар”-ын шагналд таван удаа нэр дэвшиж, ганц ч удаа ялалт байгуулж үзээгүй Ди Каприог шүтэн бишрэгчид дэмжиж театрын гадна талбайд цугларцгаажээ. Леонардо Ди Каприо тус театрт тавигдах бүх жүжгийг үнэгүй үзэх эрхтэй болжээ. Түүнээс гадна театрын найруулагч нар Ди Каприог жүжгийн дүр бүтээх санал тавьсан гэнэ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ssor:
iim aldartai jvjigchid gol naadmiin shagnal avch chadahgv bhad manai jvjigchid duuchid yadag bilee oorsdiigoo od gedeg biz de.shalguur ni iim ondor bj l hvn jinhene uran bvteelch boldog yum bna da.manai odontsoruud gej oorsdiigoo neriiddeg hvmvvs jaahan ch gesen yum oilgoosoi do.omnoos ni ichdegiin shvv.
2014-03-14
nnnn:
emee ni oros hun baisan gsn
2014-03-10
sssss:
manaa mongoliin ard tvmnii gawyaatai adilhan ard tvmnii oskortoi hvn dee
2014-03-10