Таныг сэтгэцээ шалгуулж үзсэн үү гэж асуусан байна л даа?
Манайд Манжийн үеэс үлдсэн зусарч балиар зан байдаг. Сайд дарга орсон бол яаж магтсан зусардсан асуулт тавьж байгаа болдоо. Наад хүн чинь нэрээ тавьж уу?
Үгүй байна...
Нэрээ биччихээд л ийм юм ярьж сурах хэрэгтэй. Би нэг надруу байнга дайрдаг IP гаар хөөгөөд хүнийг нь олж байсан. Тэгсэн амь нь хаана байгаа юм гэмээр нөхөр байсан шүү.
Ардчилсан хувьсгалын ой өчигдөр болсон. Яаж баярлав?
Өнөөдөр хүн амын 80 хувь нь ядуу, тав хүрэхгүй хувь нь чинээлэг амьдарч байна. Жирийн иргэнд ирээдүйдээ итгэх итгэл алга. Өнгөрсөн 20 жилд ард түмнийг хангалттай доромжиллоо. Өнөөгийн Монголын нийгмийг харахад энэ баяр миний баяр биш.
Сонинохайрхан дүүрэгт ҮЗХ-д дэвшиж байсан удаа байгаа юу. Хахууль өгч ҮЗХ-д орсон гэдэг шүү дээ?
-Тийм удаа байхгүй. Хахууль гэдэг зүйл миний зарчимд байхгүй. Бүгдийнх нь хүсээд байгаа тэр зарчмаар яваад байх сонирхол надад байхгүй.
-Биеийн өндөр хэд вэ?
-166-167см байх. Өөрийгөө арай өндөр болгоод хэлчих вүү
-Хэзээ гэрлэх вэ?
-Хувьсгалч хүн эхнэр авдаггүй. Найз бүсгүй АНУ-д суралцаж байгаа. Залуу байхдаа их роматик байлаа. Эмэгтэй хүнд цэцэг бэлэглэхдээ заавал 99 сарнай өгнө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ