Хорих ангийн номын санг баяжуулжээ
Ховд аймгийн Прокурорын газраас тус аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албатай хамтран хорих ангийн номын сангийн баяжилтыг нэмэгдүүлж шинэчилэх, ялтнуудын сургалт нийгэмшүүлэх, ажлын үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор “Ухаан далай номоос эхтэй” аяныг явуулсан байна.
Тус аяны хүрээнд нийт 3000 ширхэг ном цугласныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хүлээн авч ялтны амьдралын бүс дэх номын санд баяжилт хийжээ. Аяныг Ховд аймаг дахь төрийн болон төрийн бус байгууллагуудын дунд зохион явуулсан аж. Тухайлбал, Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Жаргалант сумын Засаг даргын тамгын газар, Прокурорын газар, сум дундын 25 дугаар шүүх, захиргааны хэргийн 17 дугаар шүүх, Цагдаагийн газар, Ганданпунцагчойлон хийд, нийтийн номын сан зэрэг нийт 17 байгууллага нэгдэж оролцсон байна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ