Хорих ангийн гал тогоо, хоолны чанарыг сайжруулж эхэлжээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь 2013 онд хорих ангиудын гал тогооны жишиг стандартыг тогтоон, 360.0 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн шинэчлэл хийсэн байна. Мөн орчин нөхцөлийг засч тохижуулан, хоолны нэр төрөл, чанарт онцгойлон анхааран ажиллаж байгаа гэнэ. Түүнчлэн хүнсний гол хэрэгцээт бүтээгдэхүүн болох чанар стандартад нийцэхүйц мах, дотор махан бүтээгдэхүүн, гурил, будааг нээлттэй тендер зарлан шалгаруулж, худалдан авах ажиллагааг ил тод болгон ажиллаж байгаа юм байна.
ы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ