Таван шар мэнгэтэй шар бар өдөр

img

Аргын тооллын 3 сарын 8, Санчир гараг. Билгийн тооллын 7, Чөлөөт эх одтой, шар бар өдөр. Өдрийн наран 7 цаг 26 минутад мандан, 18 цаг 36 минутад жаргана. Энэ өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, зэрэг дэвших, сүм дуганыг сэргээх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бөө, удганы үйл, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй, хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ