Хамтарсан бэлтгэл хийж байна

img

Энэ сарын 15-16-ны өдрүүдэд АНУ-ын Лос Анжелос хотноо эрэгтэй чөлөөт бөхийн “Дэлхийн цомын тэмцээн” зохион байгуулагдана. Энэхүү тэмцээнд оролцох манай баг тамирчид тэмцээний өмнө тус улсын багтай хамтарсан бэлтгэл хийхээр өнгөрөгч лхагва гарагт эх орноосоо морджээ. Энэ удаагийн “Дэлхийн цом”-д АНУ, Украин, Турк, ОХУ, Монгол, Япон, Иран, Энэтхэг, Армен, Гүрж зэрэг 10 орны тамирчид оролцоно. Тодруулбал, энэ тэмцээнд өнгөрсөн жилийн бөхийн төрлүүдийн ДАШТ-ий эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд багаараа эхний 10 байрт шалгарсан багууд оролцож байгаа юм.

1

Тэмцээний сугалаа явагдсан ба манай баг тамирчид Украин, ОХУ, Гүрж, Японтой B хэсэгт орсон байна. Манай тамирчид эхний тойрогт ОХУ-ын багтай барилдаан хийнэ. Дараагийн тойргуудад Япон, Гүрж, Украин улсын баг тамирчидтай өрсөлдөнө.

1

Тус тэмцээнд оролцох Монголын баг, тамирчид /Эрэгтэй баг/

  1. Б.Номин – 57кг /ОУХМ/
  2. Э.Ням-Очир – 61кг /ОУХМ/
  3. Г.Мандахнаран – 65кг /МУГТ/
  4. Б.Анхбаяр – 70кг /ОУХМ/
  5. П.Өнөрбат – 74кг /ОУХМ/
  6. О.Үйтүмэн – 86кг /ОУХМ/
  7. Д.Хүдэрбулга – 97кг /ОУХМ/
  8. Ж.Чулуунбат – 125кг /ОУХМ/
  9. Б.Наранбаатар – Багийн дарга /МУГТ, Спорт бэлтгэлийн төвийн захирал/
  10. Ц.Цогтбаяр – Ахлах дасгалжуулагч /МУГТ/
  11. Б.Баяраа – Дасгалжуулагч /ОУХМ/
  12. Ч.Насанбат – Эмч /Спорт анагаах ухааны албаны дарга/
  13. Л.Болормаа – Шүүгч /Олон улсын шүүгч/
  14. Х.Ганболд – Шүүгч  /Олон улсын шүүгч/
  15. А.Басхүү - Албаныхүн /Спорт бэлтгэлийн төвийн ерөнхий дасгалжуулагч/

1

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ