Залуучуудын улсын аваргууд Якутскийн дэвжээнээ зодоглож байна
ОХУ-ын харьяа Бүгд найрамдах Саха улсын нийслэл Якутск хотноо Олимп, Дэлхийн аварга Роман Дмитриевийн нэрэмжит залуучуудын эрэгтэй чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр эхэлж байна.Энэхүү тэмцээнд өнгөрсөн сард зохион байгуулагдсан Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, жингийнхээ ангилалд түрүүлсэн тамирчид өрсөлдөж байгаа юм. Тодруулбал, Мандалсүрэн /50 кг/, Занабазар /55 кг/, Бат-Эрдэнэ /60 кг/, Төрболд /66 кг/Мөнх-Эрдэнэ /74 кг/, Нямбаяр /84 кг/, Билгүүн /96 кг/, Мөнхбаатар /120 кг/ нар дасгалжуулагч Ц.Хосбаяр, шүүгч Б.Алтангадасын хамт оролцож байна.
1
Энэ жилийн тэмцээнд 12 орны бөхчүүд оролцож байгаа ба тэмцээний эхний өдөр 50, 60, 74, 96 кг-ын жингийн ангилалын барилдаанууд явагдах бол сүүлийн өдөр 55 , 66, 84 , 120 кг-ын жингийн ангиллын бөхчүүд дэвжээнд гарна.
1
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ