Төрийн албан хаагч залуу 2005 онд Иргэний хөдөлгөөн рүү ороход хамгийн их нөлөөлсөн зүйл юу вэ?
Би угаасаа тэмцэгч. 10 жилд ч, Их сургуульд байхдаа ч жагсаал дээр үг хэлдэг байлаа. Тухайн үед би Ардчилсан нам ялчихвал миний хүсээд байгаа өөрчлөлт ирчихнэ гэж харж байсан. Тэгээд 2004 оны сонгуульд АН овоо суудал авсан. Гэсэн ч юу ч өөрчлөгдөөгүй. Бүгдээрээ гар хөлөө барилцаад л явчихдаг юм байна лээ. Тиймээс өөрөө л орж байж өөрчлөхгүй бол
-АН гарч ирлээ гээд хувьсгал хийж чадах уу, үүнд хэр итгэлтэй байна?
-Өнөөдрийн байгаа бүтэцээрээ аль нам нь ч ялсан тэр хүлээлтийг хангаж чадахгүй. Тогтолцоо нь өөрөө мафийн шинж чанартай болчихсон. Шинэ торхонд хуучин дарс эсгэж болохгүй гэдэг үг бий. Тэгэхээр тэр торхоо фэйригээр угаах болчихож.
-Намуудыг тарааж, тогтолцоо шинэчлэх асуудлыг ганцхан О.Магнай яриад тарааж чадах уу. Яаж намуудыг тарааж, яаж шинэчлэнэ гэж?
-Бүгдээрээ гэрээсээ гараад ир. Тэгвэл өөрчилж чадна.
МАН-аас авах зүйл нь ер нь юу байдаг вэ?
-Энэ бүлэглэлийг л цэвэрлэчихвэл энэ нийгэм цэвэршинэ гэж үздэг. Надаас нэг хүний нэрийг хэдээр үнэлээд билээ 200 сая төгрөг хүртэл нэхэмжилж байсан. Тухайн үед АН-д үзэл суртал байсан. Ямар ч үед хүний үндсэн эрх эрх чөлөөний эсрэг шийдэр гаргая гэж хатуу зосгох үнэр байдаг байсан. МАН бол цэвэр эрх ашгийн төлөө нэгдсэн. Өнөөдөр бол энэ хоёр нам хоёулаа эрх ашгийн төлөөх нэгдэл болсон. Гайгүй гэх хүмүүс байна л даа. Гэхдээ тэр хүмүүс нь дэндүү жижигхэн байна. Тиймээс улс төрийн намуудыг зогсоох ёстой.
-Одоо таньд бас эрүүгийн хэрэг үүсгэсэн юм биш биздээ. Ярьж хэлж байгаа зүйлдээ хяналттай байх хэрэгтэй юм биш үү?
-Санаа тавьсанд баярлалаа. Одоогоор шалгагдсан юм алга. Ардчилсан ерөнхийлөгч, ардчилсан прокурор байхад ардчилсан намын гишүүн О.Магнай айлтгүй байх аа.
-Магнай өөрийгөө хэзээ хамгийн ихээр доромжлогдсон гэж боддог вэ?
-Тогтолцоотой тэмцдэг хүн хамгийн ихээр доромжлуулдаг юм байна. Миний хувьд долдугаар сарын 1-ний өдрөөс хойш телевизүүдийг хааж байгаа нэг телевизээр намайг баахан гүтгэсэн. Сэтгэцийн өвчтэй хүнээр Магнай мөнгө төгрөг өгсөн гэж яриулаад л. Мөн шоронгоос гарч ирэхээр гүтгэсэн цуврал нэвтрүүлэг гардаг. Би хүн юм чинь яагаад ингэж байгаа юм вэ гэж бодож байлаа. Гэхдээ энэ шантрах юм биш шүү.
-Аав ээж тань юу хийдэг байсан юм бэ?
-Би энэ талаар тодорхой ярих дургүй. Хувийн амьдралаа ярьмааргүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ