Н.Цэнд-Аюуш соёлын тэргүүний ажилтан болжээ

img

“ТВ коктейль” хамтлагийн жүжигчин Н.Цэнд-Аюуш Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаажээ. Түүний гол дүрд нь тоглосон “Хязгааргүй” уран сайхны киноны нээлтийн ажиллагааны үеэр уг шагналыг ССАЖ-ийн дэд сайд М.Түмэнжаргал гардуулан өгчээ. Жүжигчин Н.Цэнд-Аюуш нь тайз дэлгэцийн олон бүтээлд гол болон туслах дүрийг чадварлагаар бүтээж байсан билээ. Тэрбээр “Хоёр ертөнцийн буудал” жүжгийн гол дүрийг бүтээж, “Гэгээн Муза-2013” наадмаас “Шилдэг эмэгтэй гол дүр”-ийн шагнал хүртсэн. Мөн “Хязгааргүй” киноны продюссерээр ажиллаж, уг кинонд гол дүр бүтээсэн жүжигчин М.Дорждэрэм Соёлын тэргүүний ажилтан цолыг хүртжээ. Үүнээс гадна Монголын Сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид уг кинонд сэтгүүлчийн дүр бүтээсэн жүжигчин У.Пүрэвжавыг "Хэвлэл мэдээллийн салбарын тэргүүний ажилтан" цол тэмдэгээр шагнасан бол жүжигчин М.Дорждэрэм, Б.Гарамханд нарт "Сэтгүүлзүйн 100-н жилийн ойн медаль" гардуулан өглөө.

1

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

дашка:
баяр хүргье ханьтай болоорой
2014-03-19
уянга:
баяр хүргэе. одоо өшөө л илүү хөдөлмөрлөөд л байж дээ. амжилт хүсье.
2014-03-14
уянга:
баяр хүргэе. одоо өшөө л илүү хөдөлмөрлөөд л байж дээ. амжилт хүсье.
2014-03-14
uranbileg:
bayriin mend hvrgey. zaluu erch hvchtei shan uran bvteelch bvsgvidee . nadad vneheer taalagddag .udahgvi gavyat boloh bvsgvi shvv tsend ayu* chi shvv
2014-03-12
иргэн:
төрийн одон медаь, салбарын яамдын шагнал нэртэй төмрийг хүн сонирхохоо болиод удаж байгаа байх шүү. гардуулан өгч байгаа нь малилзтал инээгээд, гардан авч байгаа хүн нь ичдэг байх. ямар ч шагнал нэр хүндгүй болсон учраас одоо социализмтай нь хамт оршуулах хэрэгтэй.
2014-03-10
utaggvi yum:
neg kino neegdee l togolson hvnd ni shagnal olimoor yuma
2014-03-10
dolgoroos deer:
dolgoroos hamaagui deer jujigchin, dolgort cta uguh eosgui l baisan yum daa
2014-03-09
unshigch:
bayar hurgeed uran buteeliin ulam ih amjilt husye, avyastai jujigchin gej boddog
2014-03-09