Ханшийн өсөлтийг бизнесийнхэн давагдашгүй хүчин зүйл гэж үзэв
-Төрөөс ханшийг захиргаадалтын шинжтэйгээр зохицуулах хэрэгтэй-
1
Манай улс валютын ханшны уян хатан, чөлөөт тогтолцоотой. Гэсэн хэдий ч өнгөрсөн жилийн долоодугаар сарын сүүлчээс эхлэн өнөөг хүртэл хүчтэй савласаар ирсэн валютын ханшны нөлөө бизнес эрхлэгчид төдийгүй ард иргэдэд хүнд тусч байгаа билээ. Иймээс зөвхөн нэг ам.доллароос 300 төгрөгийн алдагдал амсаад буй энэхүү савлагааг тэд ханшийн хэлбэлзэл бус давагдашгүй хүчин зүйл хэмээн үзэж буй аж. Энэ тухайгаа уржигдар МҮХАҮТ дээр болсон “Валютын ханшийн өсөлт бизнест нөлөөлж буй байдал” хэлэлцүүлгийн үеэр тэд дуу нэгтэй хэлж байлаа. Тус уулзалтад 20 гаруй бизнесийн байгууллагын төлөөлөл оролцсон юм.
1
Уулзалтыг УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл нээж хэлсэн үгэндээ “Валютын ханшийг Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо гэсэн 3 газар зохицуулах үүрэгтэй. Гэтэл валютын ханш ийнхүү хэт хэлбэлзэж байхад зохицуулж чадахгүй байна гэдэг нь бодлогын арга хэрэгсэл сул байгааг харуулж байна. Цаашдаа дан ганц интервенцээр ханшийг зохицуулах гэж оролддог аргаа сайжруулах шаардлагатай” гэлээ. Мөн тэрбээр ханшийн хэлбэлзлийг зүгээр гэж үзэж байгаа Монголбанкнаас эхлээд онол ярьдаг хүмүүс бусад орны туршлагаас суралцах хэрэгтэйг анхааруулав. Иймд валютын ханшийг удирддаг, эрсдлээс хамгаалдаг, хүндрэлтэй үед зохицуулдаг арга хэрэгтэй байгааг хэлж байсан юм.
1
Оролцогчдын зүгээс ч валютын ханшийн өсөлтөөс болж олон компани өнөөдөр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд хүндрэлтэй болж буйг ярьж байв. Тухайлбал, одоогоос яг жилийн өмнө ам.долларын төгрөгтэй харьцах ханш 1402 төгрөг байсан бол өнөөдрийн байдлаар төв банкны зарласан ханшаар ам.доллар 1770 төгрөгтэй тэнцэж байна. Иймээс үүнийг зөвхөн хэлбэлзэл, яваандаа гайгүй болно гэж хэлэх нь өрөөсгөл зүйл гэдэгт оролцогчид санал нэгдэж байв. Жишээ нь, импортын бүтээгдэхүүний 70 хувийн хамааралтай манай улсын хувьд гаднаас авдаг нэг бараа иргэдэд очихдоо ханшийн өсөлтийн 300 гаруй төгрөг дээр гаалийн татвар хураамжийн 200 төгрөг нэмэгдээд нийтдээ 500 төгрөгийн үнийн өсөлттэйгөөр очиж байгаа. Өнөөдөр бидний өргөн хэрэглэдэг бараа бүтээгдэхүүний үнэ валютын өсөлтөөс үүдэж ийнхүү нэмэгдээд буй юм. Тэгвэл ханшийн энэхүү өсөлтийг зөвхөн хөрөнгө оруулалт болон экспортын бууралттай холбон тайлбарлаж буй Монголбанкийг буруутгах хүн бизнесийнхний уулзалтан дээр олон байв. Тиймээс бизнесийнхэн ханшийг төр захиргаадалтын шинжтэйгээр зохицуулах хэрэгтэй гэж байлаа.
1
Н.Даш-Өлзий: Цаашид валютын ханш улам л өсөх болно
/Үйлдвэр худалдааны “Өлзий төв”-ийн захирал/
1
-Төв банк иргэдийн толгойг эргүүлж ханшийн өсөлтийг экспортын бууралт, хөрөнгө оруулалттай холбон тайлбарлаад байх юм. Гэтэл 5 жилийн өмнө манайд экспорт, хөрөнгө оруулалт одоогийнхоос бага байсан ч ханш тогтвортой л байсан. Харин өнгөрсөн жил Монголбанк өөрийн хүчин чадлаасаа давсан зорилтыг тавьсан. Барилгын салбарыг дэмжиж, зах зээлд их хэмжээний төгрөг нийлүүлсэн. Мөн өөрсдийн нөөцөд байхгүй маш их хэмжээний импорт хийснээр валютын ханш өссөн. Одоо удахгүй барилгын улирал эхлэх гэж байгаа тул цаашид валютын ханш улам л өсөх болно.
1
Валютын ханш өссөнөөр учирч буй хохирлын талаар ганцхан жишээ татахад манай компани өнгөрсөн жил ам.доллар өсөөгүй байхад ам.долларыг ирээдүйд 1550 төгрөг байх болов уу гэж урьдчилан хараад 330 сая төгрөгийн тендерт орсон. Гэтэл ам.доллар өсч гаднаас 1754 төгрөгөөр бараа бүтээгдэхүүн авснаар 200 сая төгрөгийн алдагдал хүлээсэн. Энэ хохирлыг том, жижиг гэлтгүй бүх бизнес эрхлэгч амссан. Түүнчлэн бизнес эрхлэгчдийн дийлэнх нь зээлээр үйл ажиллагаа явуулдаг. Манайх л гэхэд өнгөрсөн жил зээл авахад ам.доллар 1400 байсан бол сая зээлээ төлөхөд 1780 байсан. Үүнээс болж их хэмжээний зээлтэй компаниуд маш хүнд байдалд орж байгаа. Гэтэл Монголбанк дөнгөж энэ жил зээл авахад хэдэн доллар байсан яг түүгээрээ буцааж төлдөг тогтолцоог бий болгож байна.
Түүнчлэн валютын ханш үе үе маш хүчтэй савлаж байгааг та бүхэн анзаарч байгаа байх. Үүний цаана хэн ингэж ханшаар тоглоод байгааг олж тогтоох хэрэгтэй.
1
Б.Лхагважав: Алдагдалтай ажилласан тул анх удаа ААНАТ төлөөгүй
/“Урбанек” ХХК-ийн захирал/
1
-2012 оны сүүлчээр баталсан бодлогоор Монголбанк өнгөрсөн жил үйл ажиллагаа явуулсан. Иймээс өнөөдөр иргэд, аж ахуйн нэгжид учраад буй хохиролд төр хариуцлага хүлээх ёстой. Энэ жил манай компани 33 сая төгрөгийг төсөвт оруулах ёстой байсан. Харин 360 сая төгрөгийн алдагдалтай ажилласан тул аж ахуйн нэгжийн албан татвар анх удаа төлөөгүй. Манайхаар ч зогсохгүй маш олон компани ийм байгаа. Тэгэхээр цаагуураа төсөвт орох татварын орлого буурахад энэ нь нөлөөлж л байгаа.
1
Төрөөс 2013 онд 5 салбарыг бусдаас нь ялгавартайгаар дэмжиж, төрийн хамаарал оролцоо бий гэдгийг зах зээлээр дамжуулан бизнесийнхэнд мэдрүүлсэн. Тэгвэл энэ жил 888 төсөл дэмжих талаар ярьж буй нь мөн л төр хэтэрхий их бизнесийн салбарт оролцож буйг харуулж байна. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд тогтоосон чөлөөт зах зээлийн үр дүнг энэ засгийнхан үгүй хийж, эргээд хараат тогтолцоонд шилжүүлж байна.
1
н.Даваажаргал: Арилжааны банк ямар ч эрсдэл үүрдэггүй
/“Бридж” группын ТУЗ-ийн дарга/
-Бизнес эрхлэгчид бараа авах, борлуулахад 20 хувь, томоохон тендерт ороод урт хугацаанд бараа нийлүүлэхэд 30 хувь, банкны ам.долларын зээлнээс 50 хувийн алдагдалд орсон. Бизнесийнхэн ийм их алдагдал хүлээж байхад арилжааны банк ямар ч эрсдэл үүрдэггүй. Иймээс бизнес эрхлэгчид энэ шударга бус байдалтай хамтарч тэмцэхээс өөр арга алга.
1
М.Даваасүрэн: Банкууд ам.долларын ханшийг зориуд өсгөж байж болзошгүй
/“Ган хийц” ХК-ийн ерөнхий захирал/
1
-Манай компани өмнө нь 700 гаруй сая төгрөгийн ашигтай ажилладаг байсан бол өнгөрсөн жил 100 сая төгрөг болж буурсан. Энэ нь бидэнд эргэлтийн хөрөнгийн дутагдалд ороход хүргэж, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд хүндрэлтэй байдалд орж байна.
1
Өнөөдөр валют арилжааны төвүүд дээр байгаа ханшнаас арилжааны банкуудын ханш дунджаар 15 төгрөгөөр илүү байдаг. Үүнээс үзэхэд банкууд ам.долларын ханшийг зориуд өсгөж байж болзошгүй. Иймд энэ талаар өнөөдрийн хурлын үеэрээ комисс гаргаж, асуудлыг дээш нь яримаар байна.
1
Ц.Сэдванчиг: Цаашдаа эдийн засаг сэргэж, ханш буурах бус улам хүнд байдалд орно
/“Бридж” группын ерөнхий захирал/
1
-Энэ жил төсөвт ам.долларыг 1384 төгрөгт барина гэж тусгасан. Үүнээс гадна төр маш их өр тавьж байж дэндүү тансаглаж байна. Оюутолгой, Тавантолгойгоос маш их хэмжээний мөнгө орж ирээд валютын ханш буураад, сайхан болчих юм яриад байгаа нь өрөөсгөл. Өнөөдөр нүүрсний экспорт маш хэцүү байдалд ороод байна. Урд хөршөөс үүн дээр нь дөрөөлж улам үнэгүйдүүлэх бодлого барьж байгаа. Түүнчлэн Оюутолгойн далд уурхайн тухайд цаад талын хөрөнгө оруулагчид өөрсдөө мөнгөгүй болчихсон. Тиймээс манайхыг ч шахах нь гайгүй болж. Баяжмалын тухайд ч нүүрстэй ижлээр урагш нь гаргаж чадахгүй маш их хэмжээний хуримтлал үүсээд байгаа. Өмнө нь Оюутолгойн эхний шатнаас ч манай эдийн засагт бараг мөнгө орж ирээгүй. Ихэнхи нь бараа материал, техник тоног төхөөрөмж болоод биет байдлаар орж ирээд, бидэнд юм наалдаагүй. Тиймээс цаашдаа эдийн засаг сэргэж, ханш буурах бус улам хүнд байдалд орно.
1
Ч.Амарбаатар: Арилжааны банкыг давраалгүй хазаарлах боломжтой
/“Барс” группын тэргүүн/
1
-Иргэний тухай хуулийн 218.1-д “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн ба буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар төлбөрийг төлнө” гэсэн заалт байдаг. Өөрөөр хэбэл, валютаар зээл авсан бол зээлээ төлөхдөө зээл авч байсан ханшаараа буцаан төлөх юм. Үүнд Дээд шүүхийн тайлбар байдаггүйгээс шүүгч бүхэн өөрийхөөрөө тайлбарлаж байгаа. Уг нь бол үүрэг үүсэх үе гэдгийг зөв тогтоож чадвал хэрэглэхэд энэ талаарх маргааныг шийдэх боломжтой. Энэ бол дэлхий нийтэд байдаг зүйл. Хэрвээ хэрэглээд эхэлбэл арилжааны банкыг давраалгүй хазаарлах болно.
1
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ