230 гаруй зорчигчтой онгоц сураггүй болжээ
Малайзын Куала Лампур хотоос Бээжингийн чиглэлд нисч явсан 239 хүнтэй “MH370” онгоцноос холбоо тасарсан талаар агаарын тээврийн компаниас мэдээллээ. “Боинг B777-200” буюу “MH370” онгоцыг хөөргөсөн агаарын тээврийн компани эрх баригчидтай хамтран эрэл хайгуулын ажлыг эхлүүлж, аврах багийнхныг бэлэн байдалд оруулжээ. Малайзын нисэх хүчин болон аврах багийнхан өнөөдрөөс эхлэн осолдсон онгоц болон зорчигчдыг Вьетнамын далайд хайж эхэлсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ.
1
Өнөөдөр өглөөний 7.00 цагаас эхэлсэн аврах ажиллагаа таван цаг орчим үргэлжилсэн ч үр дүнд хүрээгүй аж. Онгоц усанд унаж, осолдсон гэж томоохон хэвлэлүүд мэдээлж байгаа ч Малайзын тээврийн сайд энэ талаар ямар нэгэн мэдээлэл хийхгүй байгаа юм. Зорчигчдын ар гэрийнхэн Бээжин хотын олон улсын нисэх буудалд эмх замбараагүй байдал үүсгэж, зарим иргэнийг сааатуулах байранд хорьжээ.
1
Бээжингийн агаарын компаниас мэдээлж буйгаар “Онгоцонд 14 орны иргэн зорчиж явсан бөгөөд 152 Хятад, 38 Малайз, 12 Индонези, зургаан Австрали зорчигч сууж явсан. Мөн “MH370” онгоц ор сураггүй болсон тухай зорчигдын 80 хувийнх нь ар гэрийнхэнд нь мэдэгдсэн” гэв.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ