Дэд сайд ХБНГУ-д ажиллав

img

Хөдөлмөрийн дэд сайд Ж.Батхуяг тэргүүтэй төлөөлөгчид Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/ -ийн төлөөлөгчидтэй хамтран “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй”-н чиглэлээр Герман улсын холбогдох албаны хүмүүстэй уулзсан байна. Уулзалтын үеэр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо, хэрэгжиж буй хууль дүрэм журамтай танилцжээ.

ы

Тэрбээр Герман улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга Жорж Асмуссен нарын албаны хүмүүстэй уулзаж, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, хөдөлмөр эрхлэлтийн арга хэмжээний талаар санал солилцож, Герман Улсын зүгээс мэргэжил, арга зүйн дэмжлэг авч хамтран ажиллахаар боллоо.

ы

Мөн Холбооны Герман улсын ажил олгогч эздийн холбоо, үйлдвэрчний эвлэлийн холбоо, аж үйлдвэрүүдийн салбар холбоо, ХАБЭА-н институт зэрэг байгууллагуудад зочилж үйл ажиллагаатай нь танилцаж, “СЕМЕХ” цементийн үйлдвэр, “Aurubis” зэсийн үйлдвэрүүдийн үйл ажиллагаа, ХАБЭА-н арга туршлагатай танилцаж, ХАБЭА-н ажилтнууд болон холбогдох мэргэжилтнүүдтэй санал солилцож, уулзалт ярилцлаганд оролцсон байна.

ы

Э.Насан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ